СПОРТ

Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгасан бахархлууд

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс 22  медаль хүртэн, эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгаж, төрийн дууллаа эгшиглүүлэн, далбаагаа мандуулсан Монголын бахархлууд хамтдаа зогсож буй нь энэ. Монгол Улсад эмэгтэй чөлөөт бөх үүсэж хөгжсөнөөс хойшхи 20 гаруй жилийн хугацаанд манай 14 тамирчин ДАШТ-ээс 26 медаль (дөрвөн алт, долоон мөнгө, 15 хүрэл) хүртсэний 11 нь зогсож буйг уншигч та бүхэн харж байна.

Уржигдар Монголын чөлөөт бөхийн спортын эмэгтэй тамирчдын түүхэнд анхны тодотгол бүхий олон, олон амжилтын эзэн Ц.Энхжаргал гавьяатын зодог тайлах ёслолын үеэр түүхэн амжилтын эзэд хамтдаа зогсож буй торгон агшин гэрэл зургийн хальснаа ингэж мөнхөрсөн юм. Үүний сацуу хүндэтгэх шалтгааны улмаас ирж чадаагүй, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Т.Мөнхтуяа, ДАШТ-ий хүрэл медальт, Д.Нармандах, медальт Б.Одончимэг нар Монголын эмэгтэй чөлөөт бөхийн спортын түүхийг бичилцсэн гавьяатнууд билээ.

Ц.Энхжаргал гавьяатын гаргасан жимээр, түүхэн амжилтыг түүчээлж, буухиалсан гавьяатнууд хэн, хэн бэ.

НЭГ: Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл (Лондон-2012), ДАШТ-ий хошой алт (2010, 2015), мөнгө (2013), хүрэл (2019) медальт Соронзонболдын Батцэцэг.

Монголын чөлөөт бөхийн анхны эмэгтэй олимпийн медальтан С.Батцэцэг

ХОЁР: ДАШТ-ий алт (2014), мөнгөн (2015) медальт, Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд.

УАШТ: С.Цэрэнчимэд Б.Шоовдорыг яллаа - Eguur.MN

ГУРАВ: Дэлхийн аварга (2017), Азийн аварга (2018), Гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон.

ДӨРӨВ: ДАШТ-ий нэг мөнгө (2018), гурван хүрэл (2008, 2011, 2013) медальт, дэлхийн дэвжээнээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны бөх, Гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа.

Чөлөөт бөхийн тамирчдын салхийг хагалах О.Насанбурмаа гэж хэн бэ

ТАВ: ДАШТ-ий нэг мөнгө (2009), хошой хүрэл (2013, 2014) медальт, Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа.

Олимпийн эрх олгох тэмцээнд Д.Хүдэрбулга, Э.Нарангэрэл, О.Бурмаа нар  оролцоно

ЗУРГАА: ДАШТ-ий мөнгө (2011), хүрэл (2016) медальт, Гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг.

Д.Отгонцэцэг: Миний өнөөгийн амжилт Ц.Баярсайхан дасгалжуулагчтай салшгүй  холбоотой

ДОЛОО: ДАШТ-ээс хошой хүрэл (2012, 2013) медаль хүртсэн, Гавьяат тамирчин Тунгалагийн Мөнхтуяа.

Мэдээ мэдээлэл, Улс төр, Facebook, Top 20 мэдээ | Эмэгтэйчүүдийн чөлөөт  бөхийн ДАШТ-аас Т.Мөнхтуяа хүрэл медал хүртлээ

НАЙМ:  ДАШТ-ээс медаль авсан (2005), Азийн хошой аварга болсон (2004, 2007), тивийнхээ дэвжээнд үзүүрлэсэн (2001) Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан Монголын чөлөөт бөхийн анхны эмэгтэй тамирчин Цогтбазарын Энхжаргал.

ЕС: ДАШТ-ий хүрэл медальт (2007), Гавьяат тамирчин Доржийн Нармандах.

Д.Нармандах: Бэртлээ эдгээчихвэл амжилтаа ахиулахын тулд хичээх болно

АРАВ: ДАШТ-ий мөнгөн медальт (2011), Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн.

ЧӨЛӨӨТ ДАШТ: Б.Оюунсүрэн Хятадын бөхөд ялагдав

АРВАН НЭГ: ДАШТ-ий мөнгөн медальт (2013), ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа.

Э.Сумъяа, Б.Оюунсүрэн тэргүүтэй дөрвөн бөх дэвжээнд гарна - Bataar.mn

АРВАН ХОЁР: ДАШТ-ий хошой хүрэл (2018, 2019) медальт, ОУХМ Баатаржавын Шоовдор.

АРВАН ГУРАВ: ДАШТ-ий хүрэл медальт (2009), ОУХМ Бадрахын Одончимэг.

Б.Одончимэг: Бөхийн өөр төрлөөр барилдахгүй гэж ам өгч байж чөлөөтөөр  хичээллэсэн

АРВАН ДӨРӨВ: ДАШТ-ий хүрэл медлальт (2019) Бат-Очирын Болортуяа.

Б.Болортуяа: Дэлхийн аварга болно гэж сэтгэлдээ шивнэж, өөрийгөө хурцалдаг

Уржигдар зодог тайлсан, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Ц.Энхжаргалын ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдорын ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяагийн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button