УРЛАГ

Өнөөдөр Б.Үйзэнмаагийн “Хар сүү” УСК нээлтээ хийнэ

Энэ жилийн “Улаанбаатар” олон улсын кино  наадамд  Канн, Берлин, Торонто, Венецийн кино наадамд шалгарсан Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил, Монгол зэрэг 11 орны 19 кино бүтээлийг үзэгчдэд толилуулж байгаа юм.

Өнөөдөр тус кино наадмын хамгийн сүүлчийн кино 19:00 цагаас Тэнгис кино театрын дэлгэцнээ гарна.

Тодруулбал, Найруулагч Б.Үйзэнмаагийн “Хар сүү” УСК үзэгчдийн хүртээлд болох юм. Уг кино нь түүний 2 дахь бүрэн хэмжээний УСК бөгөөд өнөөдөр нээлтээ хийх аж.

Тэрээр “Над руу битгий ингэж хар” хэмээх анхны киногоороо Баварийн кино наадмаас залуу найруулагчийн шагнал хүртэж байсан билээ.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button