НИЙГЭМНийгэм мэдээ

Монголоос "Оскар"-т өрсөлдөж буй "Эргэж ирэхгүй намар" киноны тухай баримтууд

"Оскар"-ын шагнал гардуулах ёслол 2023 оны гуравдугаар сарын 12-нд Лос Анжелес хотын Долби театрт болно. Манай улсаас "Эргэж ирэхгүй намар" буюу "Harvest Moon" уран сайхны кино "Оскар"-ын урьдчилсан шалгаруулалт буюу хяналтын үзлэгт орж байгаа баярт мэдээ байгаа юм.

Монголоос "Оскар"-т өрсөлдөж буй энэхүү киноны тухай баримтуудыг сонирхуулж байна.

Киноны зураг авалтыг 2019 онд эхлүүлж, 2020 онд дуусгасан. Зураг авалтыг Хэнтий аймагт хийжээ.


Бүх насныханд зориулсан кино гэдгээрээ онцлогтой аж.


Жүжигчин Б.Амарсайханы найруулсан анхны кино бүтээл юм.


Түүний эхнэр С.Уран киноны продюсероор ажиллажээ.


МЗЭ-ийн шагналт Түмэнбаярын Бум-Эрдэнийн “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн кино зохиол болгосон.

Өгүүллэгийн видео хувилбарыг дараах холбоосоор орж сонсох боломжтой.


Киноны гол дүрийг Б.Амарсайхан, Г.Тэнүүн-Эрдэнэ нар хамт бүтээсэн.


Г.Тэнүүн-Эрдэнэ нь Ерөнхий Боловсролын сургуулийн сурагч. Түүний тоглосон хамгийн анхны дэлгэцийн бүтээл “Гэрлэн дохио” хэмээх олон ангит кино. Түүнээс хойш “Илд цэцэг", "Бүсгүйчүүд хайрыг хүснэ", "Солиот эх", "Гэрч", "Хэвтрийн хүн", "Нэхүүл" Тэгри Чину”, зэрэг кинонд дүр бүтээсэн билээ. Тэрбээр "Эргэж ирэхгүй намар" кинонд тоглосон орлогоороо төгөлдөр хуур худалдан авч, хөгжимтэй амьдралаа холбох болсон гэдэг.


"Эргэж ирэхгүй намар" кино нь Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Дамдин агсны дүр бүтээсэн хамгийн сүүлийн дэлгэцийн бүтээл.


Киноны зураглаачаар Монголд 17 жил ажилласан Жошуа Фишер гэх америк хүн ажиллажээ.


Энэхүү кино нь Канадын Ванкувер хотноо зохион байгуулагдсан "Vancouver International Film Festival"-д шалгаран оролцож, Дэлхийн нээлтээ хийгээд ирсэн. Кино наадмаас "Үзэгчдийн нэрэмжит" шагнал хүртсэн билээ.


Харин дөрөв хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 11-нээс Монголын бүх кино театруудаар гарч эхлэх нь ээ. Өөрөөр хэлбэл, Ази тив дэх нээлтээ ийнхүү Монголд хийж буй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-07 08:34

Uran buteelchid min hicheeesenii ur dun garlaa daa

Зочин
Зочин
2022-11-07 08:34

Сайхан болжэн баяр хүргэе

Зочин
Зочин
2022-11-07 08:35

Огшиж байна шүү манайхан ч бас юм хийж чаддаг болжэээ

Зочин
Зочин
2022-11-07 08:35

Gaihaltai bayar hurgey niit kino hamt olond

Зочин
Зочин
2022-11-07 11:11

Сонин юм шүү, зүгээр Монголоос оролцох эрхтэй киног шууд өрсөлдөж байгаа гэж зарладаг. Оскрын номинац тодроогүй байгаа шд.

Холбоотой мэдээ

Back to top button