УЛС ТӨР

ХУУЛИЙН ТӨСӨЛ УНАВ: Гарч явдаг, кнопоо андуурдаг гишүүд тэтгэвэрт гараад тэтгэвэр горьдохгүй

Өчигдөр Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, иргэдэд амин хэрэгцээтэй нэг хуулийн төслийг хэлэлцэхгүй унагачихлаа.

Тодруулах юм бол, энэ оны тавдугаар сард Н.Учрал, Б.Саранчимэг нарын таван гишүүний өргөн барьсан “Хувийн тэтгэврийн тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг уг хуралдаанаар шийдвэрлэсэн юм. Санал хураалтад 14 гишүүн оролцсоноор санал тэнцэж, тэнцсэн тул хуулийн төслийг хэлэлцэхгүй байхаар шийдвэрлэн унагав.

Уг хуулийн төсөл хэлэлцэн батлагдвал Монгол Улсын бүх иргэний амьдралд бодитой өгөөж авчрах байлаа. Товч тайлбарлавал, иргэд тэтгэвэрт гараад улсаас тогтоож өгөх тэтгэмжийн хэмжээнд баригдаад зогсох биш, хувийн тэтгэврийн санд нь хуримтлагдсан мөнгөө гардах боломжтой болох байв.

УИХ-ын гишүүн Н.Учрал байнгын хорооны хуралдааны үеэр, санал хураахын эхэнд, “Хууль хэрэгжвэл иргэн таны цалингаас сар бүр суутгаж буй тэтгэврийн даатгалын 17 хувийн шимтгэлээс 4 хувийг тэтгэврийн даатгалын санд хуримтлуулна. Ингэснээр өөртөө зориулсан тэтгэврийн хуримтлалыг бий болгоно. Товчоор хэлбэл өөрийн хөлс, хөдөлмөрөөр цуглуулсан хуримтлалаас хүү тооцуулж, нэмэлт тэтгэвэр авах боломжийг бүрдүүлнэ” хэмээн тайлбар хийсэн юм.

Засаг баригч МАН, ганц МАН гэлтгүй парламентад суудалтай бусад намууд ч мөрийн хөтөлбөртөө тэтгэврийн шинэчлэл хийнэ гэж дурдаж өгсөн. Өөрөөр хэлбэл амласан. Нөгөөтээгүүр сөрөг талд санал нь хуваагдсан П.Анужин, Д.Сарангэрэл, С.Чинзориг нарын гишүүд сонин өнгөөр өөрсдийгөө будлаа.

Уг хуулийн төслийг хэлэлцэхийг Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Ц.Сандагдорж, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн нарын долоон гишүүн дэмжсэн. Харин С.Ганбаатар, С.Чинзориг нар дэмжээгүй. Үлдсэн дөрвөн гишүүн нь санал хураалтын үед танхимд байгаагүй, нэг гишүүн кнопоо андуурс дарсан ба тэдний саналыг сөрөг талд тооцож, дүнг гаргасан юм.

С.Чинзориг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байв. П.Анужин настан буурлууд, ахмад үеийнхний гарыг атгаж, зургаа даруулж, нийгмийн халамжийг нь ярьж сурталчилгаагаа хийж явсан. Д.Сарангэрэл гишүүн ч тэтгэврийн шинэчлэл гэж байн байн дуугардаг байсан улс төрч. Хуулийн төсөл хэлэлцэж байхад гарч явж, кнодоо андууран дарж, зарим нэг нь зориуд эсэргүүцсан санал өгснөөр тэтгэвэрт шинэчлэл хийх нэг боломж ингээд хаагдав.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Намын нэрээр улс төрд гарсан нөхдийн үнэн нүүр царай нь харагдлаа даа хэзээч ард иргэдийг бодохгүй л улсууд шүү дээ

  2. Намын нэрээр гарсан нөхөд боловсрол нь ямар түвшинд байна гэдэг нь хэлсэн үг хийсэн ажилаас нь харагдаад байдаг шүү.Намын нэрээр гарсан болохоос ядуувтар сэтгэлгээ боловсролтой хүмүүс зөндөө

  3. Энэ янзаараа МАН өөрсдийгөө булшиллаа даа. Энэ хууль батлагдсан бол ядуу зүдүү байгаа ард түмний амьдр####д их нэмэр болох байлаа. Анужин зүгээр л тэр мацгаа бариад, яриад, сургаад явб#### таарна. Тэрэндээ их мундаг. Даанч төр түшэлцэх эрхэм сайхан эмэгтэй, төрийн түшээ биш гэдгээ дахин нотоллоо. Бусад нь ч гэсэн адилхан.

  4. Ийм сэтгэлгүй, хуурамч байх даа яадаг байна аа. Чинзориг сонгуулийн өмнө тэтгэврийн шинэчлэл хийнэ гээд байсан худлаа нөхөр байжээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button