Нийслэлийн харьяа “HUB Innovation center” 50 гаруй сая төгрөгийн өрөнд оржээ
Шинэ санаануудаар халгиж цалгиж явдаг, хийж бүтээх ирмүүн их хүсэлтэй, номын санд ханьгүйдээд, кофе шоп үнэтэйдээд байдаг залуучууддаа зориулж Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газраас “Шинэ санааны уурхай” буюу UB Innovation Hub нээсэн. Уг төв үйл ажиллагаа явуулаад жил орчим болж байна.
Улаанбаатар хотод инновацын тогтолцоог бүрдүүлэх шинэ санаа, инновацид суурилсан гарааны бизнесийг хөгжүүлэх, залуучуудын хөгжлийг дэмжих цогц талбар гэсэн тодорхойлолттой уг төвийн үйл ажиллагаа нь доголдож өрөнд орсон тухай эх сурвалж мэдээллэв.

HUB-ийн үйлчлүүлэгчийн хэлж буйгаар уг төв нь 50 гаруй сая төгрөгийн өрөнд орж, HUB-ийн оршин суугчид интернэтгүй болж, үйлчлүүлэгчдийнхээ үнэ хөлсийг төрийн байгууллага байж хувь хүний дансаар авч байна хэмээн гомдол мэдүүлж, том дарга нар үүнийг хараад анхааралдаа аваасай гэсэн байлаа.
Харин “HUB Innovation center”-д оршин суудаг байгууллагаас энэ талаар лавлахад, “Үнэхээр интернэтгүй болсон нь үнэн. Энэ даваа гарагт /2019.07.22/ тасарсан. Сураг сонсох нь ээ интернэтийнхээ төлбөрийг хийгээд, маргаашнаас /2019.07.25/ ирэх юм шиг байна лээ” гэлээ.
-50 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ ГЭДЭГ ҮНЭН, ГЭХДЭЭ ЭНЭ НЬ ИНТЕРНЭТ АНХ СУУРИЛУУЛАХАД ҮҮССЭН ТӨЛБӨР-
Иймд “HUB Innovation center”-ийн холбогдох ажилтан А.Ундралаас энэ талаар тодрууллаа.
-“HUB Innovation center”-ийн интернэт тасалдсан, 50 гаруй сая төгрөгийн өртэй гэлээ энэ талаар тайлбар өгөөч?
-“HUB Innovation center”-д интернэт тасарсан байгаа нь үнэн. Бид интернэтийн төлөлтөө тодорхой хуваарь гаргаж, хуваарийн дагуу төлдөг. Уг төлбөрөө үйл ажиллагаанаасаа цугласан мөнгөнөөс гаргадаг. Ер нь интернэт тасраад тийм ч удаагүй байгаа. Энэ сарын хувьд баяр наадам, амралт таарч бид интернэтийн төлбөрөө хоцроосон. Интернэт маань өмнө нь огт тасарч байгаагүй, төлбөр тооцооны хоцрогдол гараагүй. Ер нь интернэт тасраад олон хоносон юм байхгүй, даваа гарагийн 14 цагийн орчимд тасарсан. Бид төлбөрөө төлчихсөн, интернэт маань хэсэг хэсгээр ирж байна. Тун удахгүй бүх интернэт маань ажиллах болно.
-50 сая төгрөгийн өрний тухайд, энэ өр яаж бий болов?
-Манай байгууллага Улаанбаатар инновацын төвд хамгийн хурдан интернэтийг суурилуулсан. Одоо яригдаад байгаа энэ 50 гаруй сая төгрөгийн төлбөр мөнгө бол анх интернэт тавигдах үеийн дэд бүтцийн зардал мөнгө буюу хуримтлагдсан төлбөр. Бид энэ их мөнгийг нэг дор төлөх боломжгүй учир уг өр төлбөрийг юнивишн компанитай харилцан тохирч төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр төлж байна. Тодорхой хэлбэл сар бүрийн төлбөр дээр нэмэгдэл дүнгээр төлж, барагдуулж байгаа.
-ГУРАВДАГЧ БАЙГУУЛЛАГЫН ЭВЭНТҮҮДИЙН ТАСАЛБАР УРСГАЛ ЗАРДАЛ ЗЭРГИЙГ ХУРДАН ЗОХИЦУУЛАХ ҮҮДНЭЭС ХАРИЛЦАН ТОХИРЧ ХУВЬ ХҮНИЙ ДАНС БАЙРШУУЛСАН-

-Номын сангийн тухайд? Хоосорсон байна гэсэн байсан шүү дээ.
-Манай номын сан хэвийн ажиллагаатай байгаа. Уг мэдээллийг твиттерт тавьсан аккаунт нь хуурамч аккаунт байсан. Иймд хуурамч мэдээллийг хуурамчаар нь олон нийтэд түгээмээргүй байгаа учраас албан ёсны тайлбар мэдээлэл хэвлэлийнхэнд өгөх болно. Манай номын санд “HUB Innovation center”-ийн оршин суугчид болон гишүүдийн сайн дураар цуглуулсан номууд байдаг. Бид энэ зун дан англи хэлтэй номын хэсэг бий болгох үүднээс нэг шүүгээг суллаж цэвэрлэсэн байсныг тухайн аккаунт номоо алга болгож байхгүй болгосон мэтээр зарласан байсан. Бусдаар бол бүх номууд маань байгаа та бүхэн ирээд нээлттэй сонирхож болно.

-Танайх төрийн байгууллага гэвч хувь хүний данс байршуулан төлбөр тооцоо авахаар хувь хүний данс өлгөсөн байсан?
-Манайх өнгөрсөн нэг жилийн хугацаанд 180 арга хэмжээ зохион байгуулсан. Үүний 70-80 орчим хувь нь гадны байгууллага буюу гуравдагч байгууллагуудын үйл ажиллагаа байсан. Тэдгээр үйл ажиллагааны тасалбарыг хурдан гаргах үүднээс гуравдагч байгууллагатай харилцан тохирсны үүдэнд хувь хүний дансаар төлбөр тооцоо авч, тасалбарыг өгөхийн зэрэгцээ тухайн үйл ажиллагааны урсгал зардалд хэрэглэж байсан. Энэ нь үндсэндээ бидний үндсэн үйл ажиллагаа бус түнш байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой зардал тооцоог хурдасгах зориулалттай зүйл.
Бусад үйл ажиллагаа, оршин суугчдын түрээс, гишүүдийн хураамж зэрэг нь төрийн дансанд ордог. Гэхдээ хэд хэдэн төрийн байгууллагын харьяа учраас жаахан төвөгтэй олон газруудад ордог. Бид энэ асуудлыг шийдэхээр хотын захирагчийн орлогч дарга н.Халиунбаттай ярилцаж байгаа.
Д.ЖАРГАЛМАА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрсдөө зураг аваагүй байж яагаад логогоо дээр нь тавьж зургийг тэр нтр гэж худлаа наагаад байгаан
Манайх өөрсдөө дарсан болон эвлүүлэг хийсэн зурган дээрээ тамгаа тавьдаг байгаа.
Яагаад ингээд сүртэй сенсаци болгоод байгаа юм бол? Танай гэрийн, ажлын интернет тасардаггүй юу? Жарг�##�маа гэнэ үү.
Хийж бүтээж байгаа з�##�уусыг гутаахын оронд тэр болж бүтэхгүй байгаа түмэн асуудлын т�##�аар бичвэл хэрэгтэй байх даа.