УЛС ТӨР

С.Чинзориг: Ирэх онд тэтгэврийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө

Өнөөдөр /2020.10.28/ УИХ-ын гишүүн С.Чинзориг сэтгүүлчдэд зарим асуудлаар тодруулга өглөө. Тэр өмнөх Засгийн газарт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан.

НДС ашиггүй ажиллаж, улсын төсвөөс санхүүжилт авсаар байна гэх асуудлаар:

“Улсын төсвөөс санхүүжилт авч байгаа нь үнэн. Энэ бол хоёр шалтгаантай: Нэгт, 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн санхүүжилтийг төр хариуцдаг. Тэр үед иргэд НДШ төлдөггүй байсан. Хоёрт, цэргийн алба хаагчид НДШ төлдөггүй. Үүнийг мөн төр хариуцдаг. Энэ хоёр нийлээд улсаас авдаг санхүүжилтийн 80-аад хувь нь болчихдог. Иймд НДС алдагдалтай ажилладаг тул төрөөс санхүүжилт авдаг гэж ойлгож болохгүй”

Капитал банканд хадгалагдаж байсан НДС-гийн мөнгийг эргүүлж авах асуудлаар:

“Капитал банканд НДС-гийн 103 орчим тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламж байсан. Ингээд Капитал банк дампуурсан. НДС-гийн хөрөнгийн асуудлыг Монголбанк өр барагдуулах дарааллын наймд байсныг тав руу урагшлуулсан. Одоогоор үүн дээр эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж буй тул хөрөнгө битүүмжлэгдсэн байгаа юм байна лээ. Буцааж авах боломжийг олгох болов уу гэж бодож байна”

Тахлын үеэр зарим НДШ-ээс чөлөөлж буй асуудлаар:

Коронавирусийн үед эдийн засаг нэлээд хумигдаж байна. Ажлын байр хомстсон. Энэ хүрээнд ажлын байруудыг хадгалах үүднээс аравдугаар сарын 1 хүртэл НДШ-ээс чөлөөлсөн. Одоо тодорхой хэмжээнд бууруулсан дүнгээр иргэд НДШ төлж байгаа. Мөн ирэх оны төсвөөс, долдугаар сарын 1 хүртэл тэтгэврийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхөөр ярьж байна. Үүнийг төр хариуцаж, шимтгэл төлснөөр тооцно”

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button