НИЙГЭМУЛС ТӨР

“Чингис хаан” музейн өртгийг дахин 14.8 ТЭРБУМААР нэмжээ

Байгалийн түүхийн музейг нурааж, оронд нь барьж буй “Чингис хаан” музейн өртгийг өнгөрөгч онд 53 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн. Үүнээс 48.7 тэрбум төгрөгийг нь энэ оны төсвөөс гаргуулахаар баталсан юм. Ингээд үлдэгдэл 4.3 тэрбум нь 2021 оны төсвөөс гарвал тус музей бүрэн санхүүжилтээ авч дуусах байсан.

Тэгвэл ирэх 2021 оны Монгол Улсын Төсвийн тухай хуулийн төсөлд “Чингис хаан” музейн нийт өртөг нь 67.8 тэрбум болж нэмэгджээ. Харин ирэх онд 4.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс гаргахаар тусгасан байна.

Энэ бол анх батлагдсан өртгийг 14.8 тэрбум төгрөгөөр нэмсэн гэсэн үг. Мөн 2021 онд 4.3 тэрбумын санхүүжилт нь хийгдэхээр тусгагдсан тул дахин 10.3 тэрбумын санхүүжилт үлдэж байгаа юм. Энэ нь дараа дараагийн жилүүдийн төсөвт суугдаж таарах тул барилгын ажил ч дагаад сунжрах нь ойлгомжтой болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
10 сар 28, 2020 16:52

Чингис хааны музейг чанартай , үнэ мөнгө хайрлахгүй тансаг , хүмүүсийн хараа булаасан сайхан бүтээн байгуул�##�т хийх ёстой .

Холбоотой мэдээ

Back to top button