Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: Хөнгөлөлттэй эмийн зохицуулалтын талаар мэдээлнэ

Аравдугаар сарын 30-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт “Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах  үйл ажиллагааг өргөжүүлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99663231

09.00 цагт “Holiday Inn” зочид буудалд Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг, Германы олон улсын хамтын ажиллагааны /GIZ/ нийгэмлэгтэй хамтран “Гагнуурын мэргэжлийн стандартын хэлэлцүүлэг-2020” зохион байгуулна.

09.20 цагт Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуульд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг сургуулийн орчинд эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ” сургалт эхэлнэ. Утас: 93116060

10.00 цагт Мишээл экспо төвд ITM аялал жуулчлалын үзэсгэлэн эхэлнэ.

10.00 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд “Монгол дахь нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалт, судалгааны асуудал” эрдэм шинжилгээний хурал  маргааш болно. Утас: 99717977, 99827787

10.00 цагт ШУТИС-ийн хичээлийн VIII байранд “1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2020”өдөрлөг болно. Утас: 99832535, 80063208

11.20 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчны, судалгаа шигжилгээний төвийн ажилтай танилцана. Утас: 91965599, 99153766

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Боловсрол, шинжлэх ухааны яам, БТСУХ болон Монголын оюутны спортын холбооноос “Монголын оюутны спортын V наадам”-ын талаар мэдээлнэ.

11.00 цагт “Лавай” автобуудалд АТҮТ-өөс “Өвөлд бид бэлэн-2020” өдөрлөг зохион байгуулна.

11.00 цагт Үндэсний урлагийн их театрт тус театрын 70 жилийн ойн цуврал нээлтийн хэвлэлийн бага хурал болно. Утас: 88031639 89998103

11.30 цагт ЭМЯ-нд “COVID-19 ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ МОНГОЛ УЛСЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” төслийн нээлт болно. Утас: 88108953

11.40 цагт ГХЯ-нд тус яамны хамт олны Монгол бичигтээ суралцах, хэрэглэх  “Үндэсний монгол бичиг-2025” аяны нээлт болно.

12.00 цагт ЭМЯ-нд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хөнгөлөлттэй эмийн зохицуулалтын талаар мэдээлнэ.

13.00 цагт ЭМЯ-нд Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол болно. Утас: 88108953

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button