НИЙГЭМСПОРТ

Элчин сайд Л.Пүрэвсүрэн Макс Ферстаппенд хариуцлага тооцохыг хүсчээ

“Формула-1” уралдааны Португаль дахь уралдааны үеэр “Ред Булл” багийн нисгэгч Макс Ферстаппен, “Мерседез” багийн Ланс Строллтой мөргөлдөж замаасаа гарсан. Харин үүндээ уурлан “Сохор юм байх даа. Ямар тэнэг амьтан бэ, яадаг монгол вэ” гэж хэлсэн нь олны шүүмжлэлийг ихээхэн дагуулж буй.

Элчин сайд Л.Пүрэвсүрэнд хилийн ХОРИГ тавиагүй

Монгол улсаас НҮБ болон Дэлхийн Худалдааны Байгууллагад суугаа элч Л.Пүрэвсүрэн Олон улсын авто машины холбоо буюу FIA-н Ерөнхийлөгч Жан Тодт болон “Ред Булл” багийн удирдлагуудад хандан захиад бичиж, Макс Ферстаппенд ямар нэгэн хариуцлага тооцохыг шаарджээ.

Элчин сайд Л.Пүрэвсүрэн уг захидалдаа “Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон спортын салбарт арьс өнгөөр ялгасан, Монгол үндэстнийг доромжилсон үйлдэл удаа дараа гарагж буй асуудалд анхаарлаа хандуулахыг хүслээ. Макс Ферстаппен өмнө нь 2017 онд ч мөн адил монголчуудыг доромжилсон агуулгатай ёс бус үг хэллэг хэлж байсан. Энэ удаад ямар нэгэн арга хэмжээ авахыг хүсье” гэж дурдсан байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 1, 2020 13:33

Үнэн үг

Холбоотой мэдээ

Back to top button