ТАНИЛЦ: Улсын дээд шүүхийн шүүгчид дэмжигдсэн Цэндийн Цогт
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдан, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэв. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УДШ-ийн шүүгчид нэр дэвшүүлсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогтыг дэмжив. Харин хуульч С.Батхүлэгийг эрх ашгийн зөрчилтэй хэмээн тодотгож, нэрээ татахыг шаардан эсэргүүцэв.
ХЗБХ-гоор дэмжигдсэн Цэндийн Цогт гэж хэн бэ.
Тэрбээр 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. 45 настай, эрэгтэй, ам бүл хоёр. 1983-1993 онд Архангай аймгийн хоёрдугаар 10 жилийн дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, 2007 онд АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн.
2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой.
Тэрбээр 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслахаар, 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр, 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр, 2013 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.
Ц.Цогт шүүгчээр 16, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр есөн жил ажилласан туршлагатай.
Мөн 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд тавин хувийн багш, 2018-2019 онд цагийн багш, 2019 оны есдүгээр сараас Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт дэд профессороор тус тус ажиллаж байна.
Нэр дэвшигч Ц.Цогт нь Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 88.64 оноо авчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аргагүй тогоонд нь чанагдах шиг болсон хүн юм. Заав�##� яллахдаа биш үнэн шударга байж л төр улс оршин тогтох гээд байна
ali ch salbart mergejiliin humuusiin tavihgui bol hezuudej bna,mergejiliin bus darga dood merjiliin humuusees zovlogoo avan ajilaa yavuulah gej tsag hugatsaa aldah,ooroo hariutslaga uureh uchiraas ergelzeh,ajiliig hoishluulah geed mash ih asuudal daguulj bna,odoogiin erin ued tsag hugatsaa hamgiin chuhal zuil bolood bna