Нийгмийн

Эрх ашгийн зөрчилтэй гэж шүүмжлүүлсэн, “Голомт”-ын С.Батхүлэгийн ажлын туршлага

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшээд ХЗБХ-ны “босго”-ыг давж чадаагүй С.Батхүлэгтэй танилцахаас дахиад татгалзлаа.

Өнгөрсөн лхагва гаригийн хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Голомт”-ын Д.Баясгалан гэдэг хүнд шуналаа тат гэж хэлмээр байна. Өөрийнхөө ажилчдаас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ, Тавантолгойн төмөр замын ажлыг тендергүй авч хийнэ. Одоо өөрийнхөө хуулийн зөвлөхийг Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилуулах гэж байна. Шүүхийн тухай хуулийг тодоос тод зөрчиж, хууль дээд зарчмын зөрчиж байгааг боль гэж хэлмээр байна. Өмнөх банкны захирлууд нь яг л ингэж бяр нь амтагдаж байгаад чанга унасан шүү. “Голомт” банкны захирал Монголын дараагийн эзэн болох гэж байгаа бол бид зүгээр харж байгаад эзний ширээнд нь суулгахгүй. Би баримттай ярина” гэж түүнийг хатуу шүүмжилсэн.

ХЗБХ-ын бусад гишүүн ч мөн С.Батхүлэгийг эрх ашгийн зөрчилтэй хэмээн тодотгож,  нэрээ татахыг шаардсан юм.

Үнэндээ С.Батхүлэгийг “Голомт”-ын гэдэг тодотгол үргэлж дагадаг. Тэрбээр “Голомт” банкны өмгөөлөгч, хууль зүйн газрын даргаар ажиллаж байсан нэгэн. ХЗБХ-ны гишүүд өчигдөр түүнтэй танилцахаас татгалзан, хуралдааныг орхин гарсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Иргэд луйварчнаас намайг хамгаалах байх гээд шүүх дээр очдог. С.Батхүлэг хуулийн шаардлага хангахгүй байна. Ийм хүнийг дэмжвэл хууль зөрчсөн асуудал болно. Шүүгч нараас ичээд нэрээ тат, С.Батхүлэг ээ” гэсэн юм.

С.Батхүлэгийн ажлын туршлага.

УДШ-ийн шүүгчид нэр дэвшиж буй С.Батхүлэг гэж хэн бэ

Сүхдоржийн Батхүлэг нь 1978 онд Ховд аймагт төрсөн, 42 настай, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 1986-1996 онд Сэлэнгэ аймгийн 4 дүгээр 10 жилийн дунд сургууль, 1997-2002 онд ОХУ-ын Кубанийн Их сургуулийг төгссөн.

Эрх зүйч мэргэжилтэй. 2012-2013 онд Австрали улсын Квисландийн төв их сургуульд менежментээр мастер, 2005 онд ОХУ-ын Краснодар хотын Их сургуульд Хууль зүйн ухааны доктор цол тус тус хамгаалсан. 

2002-2005 онд Мандваа ХХК төслийн менежер, 2006.01-2006.03 сард Улс төрийн боловсролын академид судлаач багш, 2006-2011сард Голомт банк ХХК-ийн Хуулийн хэлтэст хуульч, Хуулийн хэлтсийн захиралаар, 2013-2015 сард Голомт банкны Удирдлагын ажлын албаны зөвлөхөөр, 2015 сараас одоог хүртэл Өмгөөллийн Санхүүгийн Хуулийн Зөвлөх ХХН-д хуульч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Нэр дэвшигч С.Батхүлэг нь Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхий мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 78.36 оноо авсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-04 09:31

Мөнгөтэй хүмүүсийн гар хөл болсон иймэрхүү новшнуудыг төрд бүү ойртуул

Зочин
Зочин
2020-11-04 10:39

Таныг мэдлэг чадваргүй гээгүй,ажилласан байд�##� тань ажлын шаардлага хангахгүй байна гээд байхад дөргүй үхэр шиг зүтгээд байгаа нь зэвүүцмээр юм. Хэн нэг нь муйхараар зүтгүүлээд байгаа юмуу

тогтох
тогтох
2020-11-04 11:04

Боль гээд байхад нь больчихно биздээ нэр нүүрээ баран түүнд зүтгээд байх ямар шаардлага байна аа Зүтгээд л байгаагаас нь хархад эрх ашиг байна даа Дарга нь зүгээр танилцаад л болоо гэж байх чинь билээ томилгоонд Их хур�##� хамаар�##�гүй бол танилцаад ч яахын ийм л хүмүүс эрх мэдэлд шунаад байгаамаа түүнээс биш Ард түмэн буруугүй шүү.

Холбоотой мэдээ

Back to top button