Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: Хөвсгөл нуурын эрэг дагуу амьдарч буй иргэдэд тулгарч буй асуудлыг мэдээлнэ

Арваннэгдүгээр сарын 4-нд болох үйл явдлын тойм:

09.40 цагт БШУЯ-ны гадна талбайд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн багш, ажилтнууд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна.

10.00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлийн гүний гаальд хянадаг импортын бараа бүтээгдэхүүн, ачаа  тээвэрт хийж буй шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 91887887

10.00 цагт “Holiday Inn” зочид буудалд “Шүүхэд итгэх итгэл ба шүүгчийн сахилга хариуцлага” хэлэлцүүлэг болно. Утас: 98980404

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.

11.30 цагт НЗДТГ-ын гадна талбайд иргэн Д.Эрдэнэцогт, А.Нямгомбо нар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазарт түгжрэлийг бууруулах шаардах бичиг хүргүүлнэ. Утас: 89897103

11.30 цагт Санхүүгийн зохицуулах хорооноос өөрийн байрандаа Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 2020 оны III улирлын тойм мэдээллийг танилцуулна. Утас: 51264124, 91197636

14.30 цагт УИХ-ын гишүүд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ажилтай танилцана.

15.00 цагт НЗДТГ-т НОСК, Тогтвортой санхүүжилтын хөгжлийн холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 88104671

15.30 цагт Нээлттэй нийгэм форумын байранд НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэх хурлыг шууд дамжуулна.

Төрийн ордонд

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал салбарын татварын цахим үйлчилгээний талаар мэдээлэл хийнэ. Утас: 94999598

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт “Цэнхэр сувдын эзэд” ТББ, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэд Хөвсгөл нуурын эрэг дагуу амьдарч буй иргэдэд тулгарч буй асуудлын талаар мэдээлнэ.

12.00 цагт Хан-Уул дүүргийн АН-ын гишүүд тус намын дүрмийн шинэчлэлийн талаар мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button