НИЙГЭМСПОРТ

“Шинобү” Ц.Амарбаясгаланг шүүхээс эрэн сурвалжилж байсныг зогсоожээ

Холимог тулааны, тамирчин, кикбоксчин, дэлхийн аварга Ц.Амарбаясгалан шүүхээс эрэн сурвалжилж байсныгаа зогсоожээ. Үүний “Шинобү” Б.Амарбаясгалан хариу өглөө.

Тэрбээр “Намайг эрэн сурвалжилж байна гэсэн мэдээлэл гарсан байна, зөв мэдээлэл өгөх үүднээс мэдэгдэл гаргаж байна. Манай охин компани болох “Шинобү финанс ХХК 2014 онд Алтанбулаг чөлөөт бүсэд газар ашиглах гэрээ байгуулсан. Газрын төлбөрийн маргаанаас болсон, шүүхийн бичиг нь, олон жилийн өмнө хийсэн гэрээн дэх хуучин хаягнаас болоод надтай холбогдож чадаагүйгээс эрэн сурвалжлагдсан юм байна. Би өөрөө ч мэдэлгүй, олон хоногийн дараа мэдэж цагдаагийн газарт очиж мэдээлэл өгсөн болно. Тиймд миний бие ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж зугтаан, оргон зайлаагүй болно. Иймд та бүхнийг буруу ойлголт төрүүлэхгүй үүднээс энэ мэдэгдлийг гаргаж байна. Баярлалаа” гэжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button