НИЙГЭМ

Малдаа яваад сураггүй алга болсон ирэнийг хайж байна

Өмнөговь аймгийн төвөөс зүүн зүгт 66 км, Цогтцэций сумын төвөөс хойд зүгт 34 км-т орших Цагаан Овоо багийн “Сүүж булаг” гэдэг газар хөгжлийн бэрхшээлтэй иргэн малдаа яваад сураггүй болжээ.

Тодруулбал, 38 настай, хөгжлийн бэрхшээлтэй малчин Э нь арваннэгдүгээр сарын 2-ны 18:00 цагийн орчим явганаар малдаа яваад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 3-ны 14:00 цагт өгчээ.

  • Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид,
  • сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд,
  • сумын цагдаагийн хэлтсийн алба хаагч,
  • сум дундын эмнэлгийн эмч,
  • ар гэрийнхэн арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 14:10 цагаас эхлэн хоёр бүлэгт хуваагдан хайх ажиллагаа явуулжээ.

Нэг дүгээр бүлэг “Сүүж булаг” гэдэг газраас зүүн урд зүгт “Хар тээг” гэдэг газар хүртэл 23 км-т, хоёрдугаар бүлэг “Сүүж булаг” гэдэг газраас баруун хойд зүгт “Найман тооно”, “Шаравгын хоолой”, “Дугант” гэдэг газар хүртэл 30 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон байна.

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button