НИЙГЭМ

Ч.Лодойсамбуу: Хамтран ажиллах гэрээг хаалтын гэрээ гэж нийгэмд албаар буруу ойлгуулдаг

Сүүлийн үед NTV телевизийн сэтгүүлч Ч.Лодойсамбуу “Эрдэнэт үйлдвэр”-тэй хаалтын гэрээ байгуулсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад буй. Үүнд “Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч тэрбээр  хариу өглөө.

Ч.Лодойсамбуу “Шилэн” Цогоо “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой шилэн данснуудыг дэлгэснээс хойш янз, янзын л зохиомол юм гарч байна. Мань мэт сэтгүүл зүйн салбарт 10 гаруй жил ажиллачихаар ийм юмыг андахаа больчих юм. Манай ярилцлагаар орж, өөрийнхөө очихыг зорьж, хүсэж буй ажилтайгаа холбоотойгоор жаахан ичээх гэсэн юм шиг байгаа юм. Мэдээллүүд гаргаж тавьсан. Тэрэн дээр нь тайлбар хийе гэж бодлоо. Уг нь ийм юманд тайлбар хийх шаардлагагүй. Тайлбарлахад ичмээр зүйл. Манай тогтмол үздэг үзэгчид маань “Үүнд хариу хэлээрэй. Надад ч гэсэн буруу ойлголт төрөх гээд байна” гэсэн.  Нэг хүн сошиалаар албаар сэвээд байна. Би хүний үгэнд эмзэглэдэг хүн биш. 2019 оны долдугаар сард “Эрдэнэт үйлдвэр”-ийн ой болсон юм. Тус ойтой холбоотой нэвтрүүлэг, хэвлэлийн материал хийгээд өг гэж надад хандсан юм. Улс төртэй ямар ч холбогдолгүй. 20 сая төгрөгийн гэрээ хийгээд л ойтой холбоотой юмыг нь хийж өгсөн юм. Ийм мэдээлэл тараачихаад өчигдөр ярилцлаган дээрээ “Үүнээс айх, ичих зүйл байхгүй. Буруу зүйл биш” гэж хэлсэн.

Хаалтын гэрээ гэдэг зүйл байдаг юм уу. Байгууллагууд хэвлэлийнхэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Хаалтын гэрээ гэж юу байдгаа зарим сэтгүүлч мэддэггүй. Хаалтын гэрээ гэж юу байдгийг сэтгүүлчид өөрсдөө ойлгомоор байна. Хэдий болтол юмны учир мэдэхгүй попуудын үгнээс айж амьдрах юм бэ. Юм ойлгодог хүн олон болж байна. Сэтгүүлчид зоригтой дуугардаг баймаар байна. Хаалтын гэрээ гэж би мэдэхгүй. Хамтран ажиллах гэрээг хаалтын гэрээ гэж ташаа ойлгуулж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
c
c
2020-11-05 16:24

ee, shilen Tsogootoi yariltssan yariltslaga deer xaragdsan sh de, bantsandaa yaj xunii ug mushgaad mic shigee ulaan bolchood suuj bailaa da

Back to top button