УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ч.Лодойсамбуу гишүүний "Би гарын үсэг зураагүй" гэх үг АН-ын дотоод толхилцооныг тодотгов

АН-ын бүлгээс өнөөдөр ээлжит бус чуулган зарлан төсвийн тодотголыг хэлэлцэж, Засгийн газрын үрэлгэн зардлыг танах шаардлагатай гэж мэдэгдсэн. Энэ үеэр Б.Жаргалан гишүүн "УИХ дахь АН-ын бүлгийн бүх гишүүн санал нэгтэйгээр Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт гарын үсэг зураад байгаа тухай мэдээлсэн. Тэгвэл Ч.Лодойсамбуу үүнийг няцааж " Би зураагүй. Зурахгүй" хэмээн цахим хуудсандаа нийтлэв.

Эл үйлдэл нь олон нийтэд угаас фракц, жигүүрээ алдартай АН-ын дотоод зөрчлийн илрэл мэт тусаж байна. Тус нам УИХ-д 42 суудалтай. Мэдээлэл солилцох, мэтгэлцэхэд тийм ч ярвигтай биш гэсэн үг. Гэтэд хэвлэл мэдэллийн хэрэгслээ зөрүүтэй үгс шидэлж байгаа нь ойлголтын зөрүү хийгээд, дотоод эв нэгдэл хэр түвшинд байгааг илтгэж буй.

Хаврын чуулганы хугацаанд сөрөг хүчнээс Засгийн газрат хариуцлага тооцох, Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах акц нэг бус удаа эхлүүлсэн. Гэвч яг хэдэн гарын үсэг цугларсан нь тодорхой бус байсаар замхарсан. Хамгийн сүүлд гэхэд УДШ, ҮХЦ-ийн гишүүний сул орон тооны томилгоонд эрх баригчидтай тохиролцсноор барьцаа сулруулсан байдаг.

Намрын чуулган хаалга тогшиж, Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ цагт ч АН дотооддоо толхилцсоор байгаа аж. Уг нь тэд өөрсдийгөө дараалсан сонгуульд ялалт байгуулж, засагладаг улс төрийн хүчин байхын төлөө ажиллаж байгаа гэдэг.

Холбоотой агуулга:

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗочинАН ДЭМЖИГЧ ГИШҮҮН
ЗочинАН ДЭМЖИГЧ ГИШҮҮН

Лодойсамбууг намаас нь хөө. Засгийн газрын огцруулахын эсрэг дуугарсан хүн манай намд хэрэггүй

Zochin
Zochin

Danh 00erdnii zohion baiguulna gej amalsan irgenii dain n bielee oloh mvch tun oirhon, unen boloh geed baina uu. AN jorlongiin am boljee

Холбоотой мэдээ

Back to top button