УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сөрж л байвал сөрөг хүчин гэх АН-ын акц МАН-тай хамтрахад хүргэв

Өнгөрөгч долоо хоногт дэд сайд нарыг Г.Занданшатар мандуулж, АН ТӨК-ийн менежерүүдээ өмөөрч Засгийн газрыг унагаах акцыг эхлүүлсэн. Тодруулан хэлбэл АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өөрийн бланк дээрээ Г.Занданшатарын Засгийн газрыг унагах гарын үсгийг цуглуулсан.

Тэрбээр даваа гарагт мэдээлэл өгөхдөө "20 орчим гарын үсэг одоогоор цуглаад байна. Өнөөдөртөө бүрдчихнэ" гэж ам гарч байсан. Улмаар өнөөдөр дахин мэдээлэл өгөх үедээ "Гарын үсэг бүрдчихсэн" хэмээн том дуугарсан. Гэтэл дөнгөж саяхан Засгийн газрын дэд сайд нарын асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болчхов. Эндээс харахад АН-ын сөрөг хүчин амьд шүү гэх мессеж хүчгүйдэж МАН-ынхантай нэгдэж дэд сайд нарын асуудлыг цэгцлэхээр болов.

Угаас нийт гишүүдийн гуравны хоёрын саналаар Засгийн газрыг огцруулах хуулийн заалт хэрэгжиж 126 гишүүнтэй парламентаас 64 гишүүний саналаар Засгийн газрыг огцруулах боломжтой болсон гэсэн үг. АН 42 суудалтай. Иймд 22 гарын үсгийн эрэлд гарах байв. Гэхдээ АН-ын 42 цөм зурвал шүү дээ. Эргэн сануулахад Д.Амарбаясгалан, Г.Занданшатарын намрын зодооны үеэр л гэхэд АН хоёр талд хуваагдан жороолж явсан тэд энэ удаад мөн л нэг байр сууринд нэгдсэнгүй.

Долоо хоногийн дараа намрын ээлжит чуулган хаах товтой. Эл 75 хоног хуралдах үеэрээ эрх баригч нам нь дотоод зодооноо төрийн зовлон болгож, эрх биш төсвөө л батлав. Харин АН сөрж л байвал сөрөг хүчин гэх хандлагаар акцласаар ирэв. Ер тус тусынхаа ажлаа Улсынхаа төлөө хиймээр байна.

Дэд сайдууд

  1. Эдийн засаг, хөгжлийн сайдаар С.Даваасүрэн,
  2. Сангийн дэд сайдаар Б.Хулан,
  3. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайдаар Г.Баярхүү,
  4. Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайдаар Г.Дашням,
  5. Хууль зүйн дэд сайдаар Г.Мөнх-Эрдэнэ,
  6. Эрчим хүчний дэд сайдаар С.Далхаасүрэн,
  7. Гадаад харилцааны дэд сайдаар Г.Амартүвшин,
  8. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар Б.Мөнхтамир,
  9. Эрүүл мэндийн дэд сайдаар Г.Номин,
  10. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Б.Нямжав,
  11. Зам тээврийн дэд сайдаар Д.Ганболд, 
  12. Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайдаар Б.Солонгоо
  13. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар Б.Энхтүвшин
  14. Батлан хамгаалахын дэд сайдаар Д.Баасандамба

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Нөгөө Ардчилсан нам МАН ийнхаа хөнжилд нь орчихжээ дээ хаа хаа хаа ингэж байхаар нэгдчихээч дээ тэгээд нэг намын системтэй явахгүй юу даа Тэнэг мулгуу ард иргэд нь нэг Ан гэж хуулираад нэг МАН гэж хуулираад л байхгүй амар юм биш үү

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

АН биедааж.Монгод улсыг хөгжүүлж чадахгүй
МАН -ын сүүдэрт амьдарч явна.

Зочин
Зочин

АН-н хамгийн золбин дөрөв шааж явна. Зарчимтай хэд нь ингэж МАН-н салтаа болж гүйхгүй л дээ

Зочин
Зочин

Батсуурийг намын дарга болгож өгнө гэж Хүрэлсүх шааж дээ ккк, өнөөх нь Цогтгэрэлийг миа харагдуулах гээд албаартаж байна. Энэ Баатархүү ч яахав хэзээний Хүүкийн цэрэг байсан гар. Цаана нь нүүрсний хэргээрээ барьцаалагдсан Наранбаатар ха ха

Зочин
Зочин

Бүлгийн шийдвэрээсээ сөрсөн энэ ноходыг АН хөөгөөч, тэгээд МАН-н хатавчинд очиж сууна биз

Зочин
Зочин

АН-н яашка наруу

Зоч
Зоч

Ул чацгуудад ман нам яахан хэнд хамаатай юм

Холбоотой мэдээ

Back to top button