НИЙГЭМ

“KFC” нийгмийн хариуцлагын хүрээнд замын хонхруудыг дүүргэжээ

“KFC” сүлжээ рестораны “Өлөн бай” маркетинг олон нийтийн шүүмжлэлийг хүлээсэн. Нийгэмд нөлөө үзүүлэхүйц байгууллагуудын үйлдэл үргэлж олон нийтээр хэлэлцэгддэг.

Тэгвэл замын хөдөлгөөнд осол, аваарын эрсдэл үүсгэдэг автозамын хонхорхойг “KFC” сүлжээ рестораны хамт олон дүүргэжээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд  хийсэн энэ санаачилга нь “Өлөн бай” маркетингийнх нь дараа эерэг агуулгаар хуваалцагдлаа.

Тэд “Дутуугаа дүүргэ” нэртэй кампанит ажлын хүрээнд уг ажлаа цаашид үргэлжлүүлэх юм байна. Энэ удаад эхлэл болгож Нэгдүгээр төрөх эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ойр орчимд ажиллажээ.

Мөн “Нийтийн эзэмшлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн ойр орчим дахь, таны мэдэх замын хонхорхой байгаа бол бидэнд саналаа илгээгээрэй” хэмээсэн байна. Иргэд холбогдох санал, мэдээллээ “KFC” сүлжээ рестораны фэйсбүүк пейжэд хандан өгөх боломжтой аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

  1. ОРБИТ, ТАХИЛТ, Найрамд#### чиглэлийн замд нүх олон байгаа. ХОТ том нүхнүүдээ нэг бөглөж дууссан. ХОТын гадна томчуул амьдардаг биш гээд ХОТ НҮХЭЭ бүрэн бөглөхгүй байгаа. ТА нар энэ чиглэлийн нүхнүүдийг анхаар####даа аваарай.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button