ЭРҮҮЛ МЭНД

ФОТО: Шаварт суусан түргэн тусламжийн машинуудыг залуус татаж гаргав

Үргэлжилсэн их бороо орж буй эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотыг тойрсон замын нөхцөл байдал хүндхэн байгаа тухай Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна. Сүүлийн хоёр өдөр Бэлх, Жигжид зуслан, Яармаг орчимд мөн Сөгнөгөр, Батсүмбэр суманд шаварт суусан автомашинууд их байсан гэлээ. Эдгээр автомашинуудыг татаж гаргах ажилд “Mongoliam Pajero Club” сайн дураар оролцож, яаралтай тусламж үзүүлсэн байна. Шаварт суусан машинуудын дунд дуудлагаар явж байсан хоёр ч түргэний машин байсан бөгөөд хурдан хугацаанд шавраас татаж гаргаснаар дуудлага өгсөн иргэдэд яаралтай тусламжаа үзүүлэх нөхцөл бүрджээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button