Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулган хуралдана

 Арваннэгдүгээр сарын 6-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д “Усан орчин хамгаалал, менежмент” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99062806

09.20 цагт МУИС-ийн төв байрны Дугуй танхимд “Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” үндэсний семинар болно.

10.00 цагт Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Үндэсний оношилгоо эмчилгээний төвд Дүрс оношилгооны төвийн нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 89647777

10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд "Монголын үнэн" сонины 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 91110416

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Мөнхийн тун” компаниас ЭМЯ-ны тендерийн хууль бус шалгаруулалтын талаар мэдээлнэ.

11.00 цагт Нийслэлийн иргэний танхимд Хорооны хамтарсан багийн “Асуудал шийдэл” ур чадварын уралдаан эхэлнэ. Утас: 99736124 89890220

11.00 цагт Монгол цэргийн музейд Монгол цэргийн нэгдсэн холбооноос зохион байгуулж буй цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас бэлтгэл, чөлөөнд гарсан ахмадуудын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.40 цагт Тусгаар тогтнолын ордонд “Монголын нэгэн зууны үнэн-Товчоон” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

13.00 цагт ШУА-ийн нэгдсэн I байранд “БНМАУ: Буддын шашин, сүм хийдийн асуудал" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99717977

14.00 цагт “Централ тауэр”-т Зориг сан ТББ, Швейцарын хөгжлийн агентлагиас их, дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг гардуулах ёслол болно

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button