НИЙГЭМ

Д.Цэнд-Аюуш “Шилдэг хэсгийн төлөөлөгч” тэмцээнд тэргүүлж автомашинаар шагнууллаа

Хууль зүйн дотоод сайдын нэрэмжит “Шилдэг хэсгийн төлөөлөгч”-өөр Архангай аймгийн Хайрхан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэнд-Аюуш шалгарчээ.

Дөрөвдэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнд тэрбээр хоёр дахь жилдээ амжилттай оролцож, 2019 онд дэд байрт шалгарч мотоциклоор, энэ удаад тэргүүн байранд шалгарч Авто машинаар шагнуулсан байна.

Дэд байранд: Төв аймгийн Алтанбулаг сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Нацагдорж

Гутгаар байрт: Говь-Алтай аймгийн Жаргалант сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Баатарбилэг нар тус тус шалгарч шагналуудаа гардан авчээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button