НИЙГЭМ

Коронавирус туссан дөрвөн иргэн эдгэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Сүүлийн гурван хоногт нийт 1816 хүнээс шинжилгээ авахад 12-оос нь коронавирус илэрлээ” гэв.

Мөн тэрбээр “Монгол Улсад батлагдсан тохиолдол 368 боллоо. Коронавирус туссан дөрвөн иргэн эдгэрлээ. Хоёр нь Орос, хоёр нь Монголын иргэн. Одоогоор ХӨСҮТ-д халдвар авсан 49 иргэн эмчлүүлж байна. Хүнд биетэй нэг, хүндэвтэр долоо, хөнгөн 41. Эдгэрэлт нь 88 хувьтай байна” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button