ДЭЛХИЙ

Байденд өнгөт арьст сонгогчдын 90 хувь нь саналаа өгчээ

Гурван өдөр дуншсан АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийн тодруулах сонгуулийн дүн гарч, Ардчилсан намаас нэр дэвшсэн Жөү Байдэн ялалт байгуулсан. Тэр хараахан ерөнхийлөгч болоогүй байгаа бөгөөд хуулийн дагуу Дональд Трамп өөрөө суудлаасаа буух ёстой. Санал хураалтын явцад булхай орсон гэж Дональд Трамп үзсэн ба Дээд шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн. Ямартай ч сонгууль тойрсон дуулиан дуусан биш харин ч эхэлж байх магадлалтай талаар гаднын хэвлэлүүд мэдээлж буй.

Тэгвэл Жөү Байдэнд саналаа өгсөн иргэдийн олонх нь өнгөт арьстан байгааг судалгаа харуулжээ. Үүнээс Дональд Трампын рацист үзэл ялагдалд хүргэсэн байх магадлалтай ажиглагдаж байна.

Тодруулбал,

  • Цагаан арьст иргэдийн 43 хувь
  • Цагаан арьст эрчүүдийн 39 хувь
  • Их сургууль төгсөөгүй цагаан арьст иргэдийн 34 хувь
  • Өнгөт арьст иргэдийн 90 хувь
  • Өнгөт арьст эмэгтэйчүүдийн 93 хувьъ
  • Ази иргэдийн 70 хувь
  • Латин америк иргэдийн 63 хувь
  • Хотод оршин суугчдын 65 хувь
  • 18-29 насны сонгогчдын 61 хувь Жөү Байдэнд санал өгсөн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button