СПОРТ

“Рояаль” академийн нэрэмжит тэмцээнд Д.Эрдэнэбилэг, Б.Мишээл нар түрүүлэв

Уламжлал болон тав дахь жилдээ зохиогдож буй “Рояаль” академийн нэрэмжит рапид тэмцээн өнгөрсөн ням гарагт амжилттай болж, дүнгээ гаргалаа. Тэмцээнд ОУИМ цолтой дөрвөн даамчин болон олон улс, улсын цол зэрэгтэй нийт 69 даамчин швейцарь системээр 9 өрөг тоглож оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.

Есөн өргийн дараагаар эрэгтэй, эмэгтэй, охид, хөвгүүд, ахмад гэсэн ангилалд эхний гурван байр эзэлсэн тамирчдыг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

Эрэгтэй:

1.Д.Эрдэнэбилэг ОУИМ (Хөвсгөл) 2. Г.Ганжаргал ОУИМ (Ирээдүй клуб) 3.Б.Пүрэвбаатар СМ (Ирээдүй клуб)

Эмэгтэй:

1.Б.Мишээл ОУИМ (Ирээдүй клуб) 2.Э.Хүслэн ДДХМ (Алтан хүү клуб) 3.Н.Лхагвадолгор ДДХДМ (Ирээдүй клуб)

Хөвгүүд:

1.С.Болор СМ (Ирээдүй клуб) 2.Ц.Цолмон СМ (Ирээдүй клуб) 3.Н.Түвшинбаяр ДМ (Ирээдүй клуб)

Охид:

1.Б.Мөнхжин ДДХМ (Алтан хүү клуб) 2.Б.Есүй ДДХДМ (Мон Гени) 3.Э.Даариймаа ДМ (Ирээдүй клуб)

Ахмад:

1.Б.Ганзориг СМ (Алдар спорт хороо) 3.Б.Алагаа ДМ (СБД) 3.Т.Ням ДМ (Ховд)

Тус тэмцээний үеэр “Зуун буудалт даамын залуучуудын холбоо” шинээр үүсгэн байгуулагдсанаа албан ёсоор зарлаж үйл ажиллагаагаа явуулж эхэлснээ мэдэгдэв. Мөн Рояаль олон улсын дээд сургуульд 100 буудалт даамын “Рояаль” клуб үүсгэн байгуулагдаж сургалтаа эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button