СПОРТ

Хөлбөмбөгийн ууган мастер Г.Банзрагчийн нэрэмжит тэмцээн болно

Монголын хөлбөмбөгийн ууган зургаан мастерын нэг, анхны шигшээ багийн тоглогч, улсын шүүгч Г.Банзрагчийн нэрэмжит футзалын тэмцээн арваннэгдүгээр сарын 14-15-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болно.

Г.Банзрагч нь 1959 онд МХБХ-г үүсгэн байгуулагчдын нэг төдийгүй Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар 13 жил ажиллаж байсан түүхтэй.

Монгол улсын хөл бөмбөгийн анхны шигшээ багт тоглож явсан Г.Банзрагч мастер сурсан мэдсэнээ хойч үедээ өвлүүлж, зуу зуун шавь бэлтгэсэнд талархаад баршгүй.

Зөвхөн тоглогч ч биш Монголын анхны ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаярт хөл бөмбөг гэх агуу спортын “А” үсгийг зааж байсан гайхалтай сурган хүмүүжүүлэгч юм. Тэр ч үүднээс МХБХ, өдгөө 82 настай Г.Банзрагч гуайн нэрэмжит тэмцээнд ач холбогдол өгч, зохион байгуулалтад оролцож байна.

Монголын хөлбөмбөгийн холбоо болон Ахмадын зөвлөлийн төлөөлөл Г.Банзрагч мастерын нэрэмжит тэмцээний хаалтын үйл ажиллагаанд оролцон хүндэтгэл үзүүлж, нөхөрсөг тоглолт хийнэ гэдгийг дуулгахад таатай байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button