ЭДИЙН ЗАСАГ

224.887 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 49.806.791 төгрөгийн үнийн дүн бүхий 224.887 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Бөхөг” ХК (BHG +5.86%) болон “Ард кредит ББСБ” ХК (ADB +1.83%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монос хүнс” ХК (MFC -5.80%) болон “Бодь Даатгал” ХК (BODI -5.48%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “Үндэсний хөрөнгө оруулалтын сан”-ийн нийт 19.347 ширхэг нэгж эрх 2.074.848 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP 20 индекс 0.64 хувиар буурч, 17404.92 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.579.623.366.189.69 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button