НИЙГЭМ

Отрын бүс нутагт хагас сая орчим мал өвөлжиж, хаваржина

Өвөл, хаврыг гарз багатай туулахад отрын зохион байгуулалт чухал арга хэмжээний нэгд тооцогдож буй. Тиймээс ч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын “2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/503 дугаар захирамжийг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд наймдугаар сард 4 ажлын хэсэг аймгийн 20 сум, хил залгаа орших таван аймгийн сумдад отор нүүдэл хийж байгаа нийт 397 өрхийн малчдад хүн, мал эмнэлгийн тусламж үзүүлж, төрийн үйлчилгээг хүргэлээ.

Одоогийн байдлаар аймгийн бусад сумын нутаг дэвсгэрт 480 өрхийн 194,1 мянган толгой мал, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт найман өрхийн 8 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 1582 өрхийн 466,3 мянган толгой мал нийт 2968 малчин өрхийн 1018,6 мянган толгой мал /бод 177,06, бог 841,56 мянга/ отроор өвөлжиж, хаваржихаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button