НИЙГЭМ

Хээрийн мал нядалгааны цэг ажиллаж байна

Баянхонгор аймагт зуншлага тааруугийн зэрэгцээ бэлчээрийн даац хэтэрч, доройтсоны улмаас олон тооны мал хорогдож болзошгүй байна. Тиймээс цаг алдалгүйгээр малын тоо толгойг цөөлж, эдийн засгийн эргэлтэд оруулах, мал мах бэлтгэх зайлшгүй шаардлага үүсч буй.
Энэ дагууд хээрийн мал нядалгааны ажлыг 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Баянлиг, Баян-Өндөр, Баянцагаан суманд тус бүр нэг цэг ажиллаж байна. Маргааш өдрөөс Баянговь суманд цэг ажиллах юм. Мөн Бууцагаанд эхлүүлэхээр бэлтгэлээ хангажээ.

Дуулгахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 10 хувийн урьдчилгаа, 90 хувийн зээлийн гэрээгээр нэг малыг 30 000 /гучин мянга/-н төгрөгөөр авч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button