НИЙГЭМ

Ирэх онд ажлын байр нэмэгдүүлэхэд голчлон анхаарна

Өнөөдөр Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөл хуралдаж, 2020 онд аймаг орон нутагт тухайн чиглэлээр хийгдсэн ажлын тайланг хэлэлцэв.

Энэ оны байдлаар “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 407 хүнд 350 орчим сая төгрөг, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 42 хүнд 65 сая гаруй төгрөг, “Ахмад мэргэжилтэний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-т 26 хүнд 40 шахам төгрөгийн төслийг санхүүжүүлжээ.

Мөн “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-өөр 20 сумын зуун иргэнд 295 сая төгрөг олгосон тухай аймгийн ХХҮГ-ын тайланд туссан байна.Баянхонгор аймгийн хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэд 1125 гэжээ.

“Цаашид аймгийн хэмжээнд бодит ажлын байр нэмэгдүүлэхэд бага гэлтгүй боломжтой бүх мөнгийг зарцуулъя. Аливаа төрлийн сургалтыг багасгаж төсвөөр нь ажлын байр нэмэгдүүлэх нь зүйтэй” гэдэг байр сууриа аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан онцлов.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button