НИЙГЭМ

Өвөлжилт, хаваржилт хүндэрч олон тооны бог мал хорогдож болзошгүй

Энэ оны байдлаар аймгийн нийт нутаг дэвсгэрийн 60 хувь гантай, 40 хувь гандуу гэж тогтоогдсон. Бэлчээрийн даацын энэхүү судалгааг хэлэлцээд “маш их эрсдэлтэй” ангилалд дүгнэснээ Улсын Онцгой комиссоос мэдэгдэж буй. Иймд 2020-2021 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч олон тооны бог мал хорогдож болзошгүй тул улсын хэмжээнд анхаарал татаж байгаа аймгуудын нэг нь Баянхонгор аймаг.
Тиймээс хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахаар ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын дарга Д.Батмөнх, мэргэжилтэн Д.Мөнхгэрэл нар Баянхонгор аймагт ажиллаж байна.
Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан тэдэнтэй албан уулзалт хийлээ.

Аймаг орон нутгийн зүгээс өвлийг хохирол багатай давахаар Баян-Өндөр, Баянлиг, Баянцагаан, Баянхонгор сумдад хээрийн мал нядалгааны цэг нээж үйл ажиллагааг эхлүүлсэн. Мөн буудайгаар үндэслүүлэн 10 хоног дотор болц гүйцдэг ногоон өвсөн тэжээлийг ахиу хэмжээнд бэлтгэн нийлүүлэх шинэ санаачлага гарган хэрэгжүүлж эхлээд байна.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан дээрхи болон бусад мэдээллийг албаны хүмүүст танилцуулаад өвсөн тэжээл ургуулах 100 тонн буудайг хөнгөлөлттэй үнээр худалдан авах болон мах бэлтгэн нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар зарим хүсэлтээ илэрхийлэв. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button