НИЙГЭМ

Д.Нямхүү: Нөхцөл байдал хүндэрлээ, 14 халдвар нэмж илэрсэн

Дөнгөж сая УОК цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Үргэлжлүүлээд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Түүний хэлснээр, Арваннэгдүгээр сарын 9-нд Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн хоёр гадаад ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрсэн байна. Харин тэд эх орондоо эмчилгээ хийлгэхээр нэг нь ОХУ, нөгөө нь Беларусь руу буцжээ. Мөн:

  • Арваннэгдүгээр сарын 8-нд Алмата-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хоёр хүн
  • Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хоёр хүний давтан
  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж хянагдаж байсан дөрвөн хүний давтан
  • Аравдугаар сарын 20-нд Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэн
  • Халдвар авсан сувилагчтай хамт ажиллаж байсан нэг хүн
  • Хяналтын буюу олон нийтийн анхаарлын төвд ороод буй хоёр хүний шинжилгээнээс тус тус халдвар илэрсэн талаар мэдээллээ.

Ингээд сүүлийн хоёр өдөрт нийт 14 халдвар шинээр илэрсэн байна. Д.Нямхүү, “Эд бүгд нөхцөл байдал хүндэрч буйг илтгэж байна. Манай Улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол 382 боллоо. Тэдний 317 нь эдгэрсэн. 82 хувийг нь эдгээсэн. Энэ хувь өндөр байсан ч халдвар тархах эрсдэл улам нэмэгдэж буйтай холбоотой ийн буураад байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button