НИЙГЭМ

ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ: Ойрын хавьтлаас нэг, нийт 24 халдвар илэрлээ

Яг одоо ЭМЯ-наас коронавируст халдварын тухай цаг үеийн мэдээллээ өгч байна.

Үүгээр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа,

“Өчигдөр нийт 644 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс 24-т нь коронавирус илэрлээ. Арваннэгдүгээр сарын 10-нд батлагдсан халдвар тээгчийн ойрын хавьтал болох 73 хүний 48-ынх нь шинжилгээ хийгдэж дууссан. Тэднээс нэг коронавирус илэрсэн” гэлээ.

Коронавирус илэрсэн тохиолдлуудыг дурдвал:

  • Аравдугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг хүний давтан
  • Арваннэгдүгээр сарын 10-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг ачаа тээврийн жолооч
  • Арванннэгдүгээр сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн таван хүний давтан
  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн найман хүний давтан
  • Аравдугаар сарын 21-нд Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван хүний давтан
  • Хяналтын зорилгоор шинжилсэн гурван хүний шинжилгээ тус тус багтаж байна.

Үүгээр манай улсад бүртгэгдсэн шинэ коронавирусийн халдвар 406 боллоо. Үүнээс 317 нь эдгэрч эмнэлгээс гарсан.

Харин 21 хоног тусгаарлагдаж гараад халдвартай нь батлагдсан хүний дам хавьтал болох 171 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button