Нийгмийн

Л.Амбасэлмаа: Ойрын хавьтлуудын үлдсэн шинжилгээнд коронавирус илрээгүй

ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран 17.00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа, “Өглөөний мэдээлэл дээр арваннэгдүгээр сарын 11-нд батлагдсан дөрвөн тохиолдлын ойрын хавьтал болох 73 хүний 48-ынх нь шинжилгээнээс нэг коронавирус илэрсэн талаар зарласан.

Тэгвэл үлдсэн 25 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Харин илэрсэн нэг тохиолдлын ойрын 36 хавьтлыг илрүүлж, шинжлэх ажлыг зохион байгуулж байна.

Мөн 11-нд батлагдсан тохиолдлын 219 дам хавьтлын шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй. Харин 12-нд батлагдсан нэг тохиолдлын 99 дам хавьтлыг олж шинжилсэн, шинжилгээний хариу хараахан гараагүй байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button