НИЙГЭМ

“EMART Food Bank”: Хөл хориог даван туулах ХҮНСНИЙ ТУСЛАМЖ

Монгол Улс анх удаа гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хэдэн зуун оюутан залуус хөл хорионд орж, хүнд нөхцөл байдалтай тулаад байна. Энэхүү хөл хорионы цар хүрээ цаашид ч нэмэгдэх аюултай байгаа тул хөл хорионд байгаа ард иргэдэд хүнсний тусламж үзүүлж, тэднийг дэмжих зорилгоор “Имарт” хайпермаркет "FOOD BANK” хандивын аяныг хэрэгжүүлж эхэллээ.  Митчелл сангийн зүгээс “From UB with Love” нэртэй санаачилсан тус аяныг дэмжиж оролцож буй анхны байгууллага нь “Имарт” юм. Иргэд тус дэлгүүрийн Чингис, Хан-Уул салбаруудад байршуулсан тусгай сагсанд сайн дураараа хүнс хийж, хөл хорионд байгаа ард иргэдэд хандивлах боломжтой юм. Ингэхдээ хүнсний аюулгүй байдлын үүднээс доорх бараа бүтээгдэхүүнийг цуглуулж авах юм байна.

  • Лаазалсан бүтээгдэхүүн болон хагас утлагат хиам
  • Битүүмжлэгдсэн савтай хүнсний бүтээгдэхүүн (бэлэн хоол, талх, боорцог)
  • Гурил, будаа, тос, болон элсэн сахар
  • Амттан /Жигнэмэг, чихэр/

ТАНЫ ӨГСӨН БЯЦХАН ТУСЛАМЖ АВСАН ХҮНДЭЭ МАШ ТОМ СЭТГЭЛИЙН ДЭМ БОЛОХ БОЛНО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button