НИЙГЭМ

ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ: Улаанбаатарт хоёр, Сэлэнгэд гурван тохиолдол илэрлээ

Өнөөдөр /2020.11.13/ ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа,

“Арваннэгдүгээр сарын 12-нд нийт 1030 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнд тусгай үүргийн онгоц татан авалтаар ирсэн 501 хүний давтан шинжилгээ багтсан ба тэдгээрт халдвар илрээгүй.

Илэрсэн тохиолдлуудыг дурдвал, ХӨСҮТ-ийн хоёр эмч, ажилтны шинжилгээ эерэг гарсан. Мөн өнөөдөр Сэлэнгэ аймагт оршин суугч гурван хүнээс коронавирус илэрсэн байна.

Харин Улаанбаатарт голомтлон гарсан халдварын ойрын хавьтал болох 125 хүний шинжилгээ хийхэд таваас нь коронавирус илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ голомтын халдвар зургаа хэвээр байна” гэлээ.

Үүгээр манай улсад бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдол 412 болжээ. Үүнээс 317 нь эдгэрч, эмнэлгээс гараад байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button