НИЙГЭМ

Гурван голомт бүхий ДОТООДЫН ХАЛДВАРЫН тоо 12 боллоо

Дөнгөж сая ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өгч дууслаа. Үүгээр өчигдөр хийсэн шинжилгээнээс зургаан коронавирус илэрсэн талаар зарласан.

Энэ зургаад ХӨСҮТ-ийн хоёр эмч ажилтан, Сэлэнгэ аймгийн оршин суугч гурван иргэний шинжилгээ багтаж буй. Харин үлдсэн нэг нь жолооч Д-гийн ойрын хавьтлаас илэрсэн юм.

Үүгээр хүн ам дундаас бүртгэсэн халдваруудыг жагсаавал:

  • ХӨСҮТ-ийн дөрвөн эмч, ажилтан
  • Жолооч Д
  • Түүний эхнэр, ээж, дүү
  • Жолооч Д-гийн дүүгийн найз гэх МУБИС-ийн оюутан
  • Сэлэнгэ аймгийн оршин суугч 74 настай эмэгтэй
  • Түүний бэр болон ач, нийт 12 тохиолдол болж байна.

Эдгээр нь ХӨСҮТ-ийн ажилчид, Жолооч Д, Сэлэнгэ аймаг гэсэн гурван голомтын хүрээнд яригдаж байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button