Нийгмийн

Орон нутгийн банкууд дэглэмийн дагуу хэвийн ажиллаж байна

Орон нутаг дахь арилжааны банкны нэгж нь харьяалах нутгийн захиргааны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд (ихэнх салбар) 09:00-14:00 цагийн хооронд хэвийн ажиллаж байна. 

Засгийн газраас “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих” шийдвэр гаргаснаар хүн амын төвлөрлийг харгалзан үзэж арилжааны банкуудын Улаанбаатар хот дахь салбар, тооцооны төвүүд хөл хорионы дэглэмийг 11-р сарын 12-ны өдрөөс мөрдөж эхэллээ.

Монгол Улсын төлбөр тооцооны систем нь банк хоорондын их дүнтэй “Банксүлжээ” (RTGS) төлбөрийн систем, бага дүнтэй “Автомат клиринг хаус” (ACH+) төлбөрийн систем болон төлбөрийн картын систем гэсэн гурван дэд системээс бүрддэг. Монголбанк төлбөр системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button