НИЙГЭМ

ЭМЯ: Өглөөний мэдээллээс хойш нэмж ХОЁР ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ

Яг одоо /2020.11.13/ ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өгч байна.

Үүгээр тус яамны албаны дарга Д.Нарангэрэл, “Өглөө 11.00 цагийн мэдээллээс хойш нэмж хоёр тохиолдол бүртгэгдлээ.

Нэг нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан, жолооч Д-гийн хавьтал хэмээн тусгаарласан хүний давтан шинжилгээ. Нөгөө нь аравдугаар сарын 24-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнээс илэрлээ” гэлээ.

Тайлбар өгөхөд, жолооч Д-гийн хавьтал гэгдэх тохиолдол нь түүний дөрвөн настай хүү юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button