НИЙГЭМ

Дархан-Уул руу зорчсон эмэгтэйн хүү 64 биш 90 гаруй хүүхэдтэй тогложээ

Сэлэнгэ аймагт батлагдсан коронавирусийн шинэ тохиолдол болох 84 настай эмэгтэйн бэр Дархан-Уул аймагт зорчсон. Үүгээрээ сэжигтэй тохиолдолд тооцогдон тусгаарлагдсан бөгөөд эхний шинжилгээний хариу эерэг гарсан юм. Тэгвэл ЭМЯ-наас эмэгтэйг найман настай хүүгийн хамт коронавирус туссан тухай мэдэгдсэн.

Харин эмэгтэй хүүгийн хамт Дархан-Уул аймагт хоёр хонохдоо амны хаалт хэрэглээгүй нь камерын бичлэгт бууж үлдсэн гэгдэж буй. Мөн 64 хүүхэд цугларсан тоглоомын төвд мөнхүүн найман настай хүү тоглосон тул тоглоомын төвд байсан бүх хүүхдүүдийг илрүүлэх, шинжлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.

Тэгвэл өчигдөр /2020.11.13/ орой Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос өгсөн мэдээллээр тандалт судалгааны явцад тоглоомын тоглосон хүүхдүүдийн тоо 64 биш 90 гаруй болж нэмэгдсэн байна. Хүүхдүүдийн шинжилгээний хариу эхнээсээ эерэг гарч эхэлсэн гэдгийг хэвлэлүүд мэдээлж буй юм.

                                                               Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button