НИЙГЭМ

Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар хүнсний захууд дээр ажиллаж байна

Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хүнсний хангамж, тээвэрлэлт, захын хорооллын хүнсний дэлгүүрүүд, эмийн сангууд, дотуур байрны оюутнуудын хүнс бусад хангамжийн хүртээмж ямар байгааг харж ажиллаж байна.

"Хүчит шонхор” зах дээр махны эрэлт, нийлүүлэлт хэвийн байдалд орж байна. Өнгөрсөн өдрүүдэд захуудаар иргэдийн хий нөөцлөлт бий болжээ.

Харин чингэлтэй, Долоон буудал орчмын хүнсний найман нэрийн дэлгүүрүүд хүн орж ирэх нь эрс багасаж, эрэлт буурсан, зах бөөний төв, захууд руу хүмүүс явсан байна хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button