ДЭЛХИЙНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Хойд Солонгосын хакерууд Сovid-19-ын вакцин туршиж буй орнууд руу халджээ

АНУ-ын “Microsoft” компаниас Covid-19 халдварын эсрэг вакциныг гарган авахаар ажиллаж буй Франц, Энэтхэг, Канад зэрэг томоохон компанийн судалгааны төвүүдийн сүлжээ рүү Хойд Солонгосын хакерууд удаа дараа халдахаар завдсан болохыг мэдэгджээ.

Иймд АНУ-ын засгийн газраас сүлжээгээр дайралт хийж буй хакеруудад яаралтай арга хэмжээ авахыг хүсэж буй аж. Хойд Солонгосын хакерууд ОХУ, АНУ, Өмнөд Солонгос, Бразил зэрэг улсуудын лабораторийн сүлжээнд ч мөн нэвтрэхийг завдсан байна. Тэдний хэлж буйгаар Хойд Солонгос улсад 5000 гаруй хакер ажилладаг бөгөөд томоохон хөгжилтэй улсуудад туршуул хэлбэрээр орогнуулдаг гэв.

Г.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button