Нийгмийн

ШӨХТГ: Захуудад бүтээгдэхүүний үнийг заавал бичиж тавих шаардлага хүргүүлсэн

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, махны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсанд ийн бичжээ.

"Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас хүргүүлж газар дээр нь арга хэмжээ авч байна. Үнээ тавихгүй учраас цаг, үзэмж, нийлүүлэлт зэргээс шалтгаалж үнийг байнга өөрчилж хэлж байна. Мөн 115 дугаарт гомдол мэдүүлж байгаагаас харахад сошиалаас хараад бухимдсан, зурагтаар тэгж ярьж байна, хамаатны хүн сая мах авсан чинь ингэсэн байна гэх баталгаагүй мэдээллүүд өгч заавал шалгахыг шаардаж байна. Гомдлын дагуу хяналт шалгалт хийхэд 50% - 60% нь батлагдахгүй, худал мэдээлэл байна. Бид цөөн хүнтэй ачаалал ихтэй ажиллаж байгааг минь хүндэтгэн иргэний үүргээ биелүүлж эх оронч байхыг хүсэж байна. Бид гомдолыг заавал баталгаажуулах авахаас өөр аргагүй байдалд орлоо” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button