НИЙГЭМ

ЭМЯ: Өглөөний мэдээллээс хойш НАЙМАН халдвар нэмж бүртгэгдлээ

Яг одоо /2020.11.14/ ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх 17.00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр тус яамны албаны дарга Д.Нарангэрэл,

“Өглөөний 11.00 цагийн мэдээллээс хойш найман халдвар нэмж бүртгэгдлээ. Нэг нь эхний тохиолдлын хавьтлаас илэрсэн. Харин нэг нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн хүний шинжилгээнээс илэрсэн. Үүнээс гадна аравдугаар сарын 20-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээнээс болон нэг ХӨСҮТ-ийн эмчээс халдвар илрээд байна” гэлээ.

Тэрбээр найман халдвар хэмээн зарласан ч долоог нь тайбарлаж хэллээ. Үлдсэн нэг нь ямар хүний сорьцоос илэрсэн халдвар болох нь одоогоор тодорхойгүй байна.

Үүгээр манай улсад нийт 424 халдварын тохиолдол бүртгэгдээд байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button