НИЙГЭМ
ЗАРЛАЛ: Халдвар тээгчийн үйлчлүүлсэн “Говьсайхан” караокед орсон хүмүүс яаралтай хандана уу

Яг одоо УОК-оос мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа нэгэн зарлал мэдээллийг хийлээ.
Тодруулбал, зорчсон маршрутаа нуусан халдвар тээгч нь арваннэгдүгээр сарын 9-ний 17.00-20.00 цагт Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр оршдог “Говьсайхан” караокед үйлчлүүлсэн байна. Тухайн цаг, өдөрт энэ караокегээр үйлчлүүлсэн иргэдийг ЭМЯ-ны 119 тоот утсанд яаралтай хандахыг хүсэв.
Сануулахад, маршрутаа нуусан халдвар тээгч нь жолооч Д биш бөгөөд хувийн нууцыг хүндлэх үүднээс ямар тохиолдол вэ гэдгийг албаны хүмүүс зарлахгүй юм байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.