НИЙГЭМ
Дараах нэр бүхий байгууллагаар үйлчлүүлсэн иргэд ЭМЯ-нд хандана уу

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа дараах нэр бүхий байгууллагуудаар үйлчлүүлсэн иргэдийг ЭМЯ-ны 119 тоот утсанд яаралтай хандахыг зөвлөлөө. Үүнд:
- “Говьсайхан” караоке, арваннэгдүгээр сарын 9-ний 17-20 цаг
- “Топаз” зочид буудал
- “Өгөөж-1” цайны газарт 12-14 цаг
Учир нь тодорхой халдвар тээгч нь эдгээр газруудаар үйлчлүүлсэн маршрутаа нууж байгаад өнөөдөр хэлсэн байна.
Сануулахад, энэ нь жолооч Д биш бөгөөд хувийн нууцыг хадгалах үүднээс албаны хүмүүс тухайн тохиолдлын талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юм байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.