НИЙГЭМ

Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хийсэн шинжилгээнүүд бүгд сөрөг гараад байна

Яг одоо УОК-оос мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа дараах зүйлийг ярилаа.

“Жолооч Д-гээс халдвар авагчдын тоо нэмэгдэж байна. 97 ойрын хавьтлыг шинжлэхэд нэмж гурван тохиолдол батлагдсан. Энэ бол жолоочийн нэг настай охин болон ахынх нь эхнэр, хүүхэд хоёр юм. Гэхдээ тэд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан гэдгийг санах хэрэгтэй.

Мөн тусгаарлалт дор байсан долоон хүнээс коронавирус илэрлээ. Ингээд манай оронд бүртгэгдсэн нийт тохиолдол 426 болж байна.

Түүнчлэн Дархан-Уул аймагт хяналтын 173 шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Сэлэнгэ аймагт 150 шинжилгээ хийснээс 136 хүний хариу сөрөг гарсан" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button