НИЙГЭМ

Маршрут бүхэн жолооч Д-гийнх биш, иргэд ээ

Зарим халдвар тээгчид зорчсон маршрутаа нуулаа гэгдэх үйл явдал өрнөж байна. “Говьсайхан” караоке, “Топаз” зочид буудал, “Өгөөж-1” цайны газруудаар зорчсоноо эхэнд нь мэдүүлээгүй халдвар тээгч байгаа аж. Тухайн газруудаар үйлчлүүлсэн иргэдийг ЭМЯ-ны 119 дугаарт хандахыг албаны хүмүүс санууллаа.

Гэвч олон нийт маршрутаа нуусан гэгдэх халдвар тээгчийг “Жолооч Д” хэмээн ойлгоцгоож, нийгмийн сүлжээгээр ихэд буруушааж эхлэв. Ер анхлан халдвар авсан жолооч Д болон түүний ойрын хавьтал хүмүүсийн зураг, нэр тэр бүү хэл регистрийн дугаар ил болчхоод буй. Ингэж хувь хүний нууцад хамаарах мэдээллийг алдсан нь албаны хүмүүсийн алдаа юм.

Жолооч Д хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Намайг вирус биш, олон нийтийн хандлага айлгаж байна” хэмээсэн нь бий. Нэр нүүр нь ил болсон түүнийг бүх зүйлд холбон харлуулах нь өрөөсгөл.

ЭМЯ-наас саяхан мэдээлэхдээ, “Яг ямар халдвар тээгч маршрутаа нуусныг хэлэхгүй. Энэ бол хувь хүний нууцын асуудал” гэж тайлбарласан. Тэд өөрсдийн хүслээр аюулт өвчнийг тусаж, өөрсдөө мэдэлгүй бусдад тараагаагүй нь ойлгомжтой.

Иймд мэдээлэл бүхнийг жолооч Д гэх хүнтэй холбож ойлгохгүй байвал зохилтой. Маршрутаа тодорхой шалтгаанаар дутуу мэдээлсэн гэх халдвар тээгч нь жолооч Д биш гэдэг эх сурвалжийн мэдээлэл ч байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button