НИЙГЭМ
Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ
Коронавирусийн халдварыг хүн ам дотроо алдаад буйтай холбоотой улс даяар тав хоногийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй. Үүнийг УОК-ын дарга Я.Содбаатар “Хатуу хөл хорио” хэмээн тодотгосон бөгөөд мягмар гарагийн 06.00 цагт дуусах учиртай.
Тэгвэл уг хөл хориог нөхцөл байдлаас шалтгаалан сунгах эсэхийг өнөөдрийн /2020.11.15/ УОК-ийн хуралдаанаар хэлэлцэж шийдэх юм.
Мөн ДЭМБ-аас хөл хориог дахин 14 хоногоор сунгах зөвлөмжийг УОК, Засгийн газарт өгөөд буй юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.