НИЙГЭМ

“Жолооч Д-гийн хавьтлаас дахин ХОЁР ХАЛДВАР илэрлээ”

Яг одоо /2020.11.15/ ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран шинэ коронавируст халдварын талаарх 11.00 цагийн мэдээллээ өгч байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа,

“Өчигдөр нийт 814 хүнд шинжилгээ хийхэд хоёр халдвар илэрлээ.

Энэ бол жолооч Д-гийн ойрын хавьтал болох 50 хүнээс шинжилгээ хийхэд илэрсэн хоёр халдвар юм. Дам хавьтал хэмээн 1125 хүнийг шинжлэхэд халдвар илрээгүй. Ингээд энэ голомт халдварын тохиолдол ес болж байна” гэлээ.

Эдгээрээс гадна Дархан-Уул аймагт 157, Сэлэнгэ аймагт 170 шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.

Үүгээр манай улсад батлагдсан коронавирусийн нийт тохиолдол 428 болжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button