НИЙГЭМ

УОК хөл хориог сунгах эсэх тэргүүтэй асуудлаар хуралдаж байна

УОК яг одоо хуралдаж байна. ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийг дуусгаад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа УОК-ын хуралдаан руу явлаа.

Хуралдаанаар үүсээд буй нөхцөл байдлын үнэлгээг дахин хийх бөгөөд бид өмнө мэдээлсэнчлэн хөл хориог 14 хоногоор сунгах эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Одоогоор УОК, Засгийн газрын шийдвэрээр орон даяар гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоогоод буй. Үүнийг хөл хорио хэмээн нэрлэж буй бөгөөд энэ сарын 17-ны 06.00 цагаас дуусгавар болох учиртай.

ДЭМБ-аас манай улсад энэхүү хөл хориог 14 хоногоор сунгах зөвлөмж өгсөн бол ХӨСҮТ-ийн зүгээс ч мөн ийм санал оруулаад байгаа билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button